Tuesday, November 15, 2016

Өгөгдсөн мэдээлэл агуулсан хүснэгт үүсгэх, хэлбэржүүлэх

Батлав. Сургалтын менежер                                                      /Ж.Байгалмаа/
Ээлжит хичээлийн хөтөлбөр 1
Хугацаа: 40 мин
Сэдэв:  Өгөгдсөн мэдээлэл агуулсан хүснэгт үүсгэх, хэлбэржүүлэх.
Хамрах хүрээ: 9а, 9б, 9в анги
Суралцахуйн үйл: Хүснэгтэнд мэдээлэл оруулах, нүд нэгтгэх, текст хэлбэржүүлэх, хүснэгтэнд хүрээ оруулах.
Эзэмших мэдлэг, чадвар:
·   Өгөгдсөн мэдээллийг агуулсан хүснэгт үүсгэх.   
·   Хүснэгтэн дэхь өгөгдлийг хэлбэржүүлэх, өөрийгөө үнэлэх.

Түлхүүр үг: өгөгдсөн мэдээлэл, хүснэгт үүсгэх, хэлбэржүүлэх, хүснэгт хүрээлэх.

Хэрэглэгдэхүүн : Слайд , Ажлын хуудас, Өөрийн үнэлгээний хуудас, Үзүүлэн 1, ТӨМ 1-2.
Арга зүй: Мэдлэг бүтээх арга, үзүүлэн таниулах арга.

Хичээл төлөвлөлт:
·         Сэдэл төрүүлэх, сэргээн санах – 2мин
·         Асуудал дэвшүүлэх – 25мин
·         Асуудал шийдвэрлэх – 7мин
·         Баататгах – 3мин
·         Дүгнэх – 2мин
·         Гэрийн даалгавар – 1мин
Хичээлийн явц:

Хичээлийн элемент (40 минут)
Суралцах үйл ажиллагаа
+ Үнэлгээ
• Багшийн санал
! Анхаарах зүйл
Сэргээн санах
( 2-мин )
Өмнөх хичээлд давхарга ашиглан зураг зурсан тухай ярилцана.
Хүснэгтэн мэдээлэл гэж юуг хэлэх вэ? Хүснэгтэн мэдээлэл үүсгэхийн давуу тал тухай сурагчдаас асууж ярилцана.

Асуудал дэвшүүлэх ( 25 -мин)
Багш Сурах бичгийн 45-р хуудсанд байгаа жишээ хүснэгтийг сурагчдаар хийлгэнэ.
Багш 2 ба түүнээс их идэвхитэй байгаа хэд хэдэн нүд нэгтгэх команд, баганын өргөнд тохируулан техстийг багтаах команд, хүснэгтйиг хүрээлэх команд зэргийг сурагчдад тайлбарлаж хийж өгнө.
! Гарагуудын зурагт үзүүлэнг бэлтгэсэн байна.
! Дасгал 1-2г уридчилан бэлтгэсэн байна.
• Аль болох олон сурагчдыг хамруулж ярилцана.
! Ойлгохгүй байгаа сурагчдад тайлбар өгнө.
Асуудал шийдвэрлэх
(7-мин)
Ажлын хуудас бөглөнө.
Даалгаврыг аль болох сурагчдаар өөрсдөөр нь хийлгэж, тайлбарлуулах, дүгнүүлэх хамтран суралцах үйл ажиллагааны зарчмыг баримталж ажиллана.
! Ажлын хуудсыг хүүхдийн тоогоор бэлтгэнэ.
+ Зөв гүйцэтгэсэн эсхэд үнэлгээ өгнө.
Бататгах (3)
Хүснэгт хийхэд юу юу анхаарах талаар мөн ямар командууд ашиглан хүснэгт хийсэн талаар, командуудын үүрэгийн талаар ярилцана.

Дүгнэх (2)
Өөрийн үнэлгээний хуудсыг ажиллана.
Ойлгоогүй шалтгааныг тодруулж зааварчилгаа өгнө.
! Өөрийн үнэлгээний хуудас бэлтгэсэн байна.
+ Сурагчид өөрөө өөрийгөө үнэлнэ.
Гэрийн даалгавар 1
1.    Сурах бичгийн хуудас 46-д байгаа Өгөгдлийн төрлүүд гэсэн хүснэгтийг дэвтэртээ хийж ирэх.
2.    Ангийг 3н багт хувааж дараах даалгаврыг дугаарын дагуу өгнө.
-          Цаг агаарын мэдээ
-          Валютын ханшын мэдээ/Доллар, Евро/
-          Цахилгааны тоолуурын заалт өдөр өдрөөр нь бичиж ирэх.

Ажлын хуудас. 1.1                    Анги, бүлэг: .......         Сурагчийн нэр: .........................

Tools – Хэрэглүүр
Үүрэг зориулалт
1
File – New

2
Home – Merge & Center

3
Home  – Wrap Text

4
Home – Merge & Center-Unmerge Cells

5
Home – Border-All Border

6
File- Save


Өөрийн үнэлгээний хуудас.                                                Сурагчийн нэр:....................................
Шалгуур
Үйлдэл гүйцэтгэх чадамж
Хийж чадаагүй шалтгаан
Сайн хийсэн
Дунд зэрэг
Чадаагүй
1
Хүснэгт нэгтгэх




2
Хүснэгт задлах




3
Текстийг баганын өргөнд тохируулан олон эгнээгээр бичих.




4
Хүснэгт хүрээлэх







1 comment:

  1. The Star Gold Coast casino is on fire after being raided
    it was 양주 출장안마 a huge mistake, the Star 김해 출장안마 Gold Coast has 용인 출장마사지 announced. a 전주 출장샵 gambling establishment was raided 구미 출장샵 by the Queensland Liquor and Gaming

    ReplyDelete