Батлав. Сургалтын менежер /Ж.Байгалмаа/
Ээлжит хичээлийн хөтөлбөр 1
Хугацаа: 40 мин
Сэдэв: Өгөгдсөн мэдээлэл агуулсан хүснэгт үүсгэх, хэлбэржүүлэх.
Хамрах хүрээ: 9а, 9б, 9в анги
Суралцахуйн үйл: Хүснэгтэнд мэдээлэл оруулах, нүд нэгтгэх, текст хэлбэржүүлэх, хүснэгтэнд хүрээ оруулах.
Эзэмших мэдлэг, чадвар:
· Өгөгдсөн мэдээллийг агуулсан хүснэгт үүсгэх.
· Хүснэгтэн дэхь өгөгдлийг хэлбэржүүлэх, өөрийгөө үнэлэх.
Түлхүүр үг: өгөгдсөн мэдээлэл, хүснэгт үүсгэх, хэлбэржүүлэх, хүснэгт хүрээлэх.
Хэрэглэгдэхүүн : Слайд , Ажлын хуудас, Өөрийн үнэлгээний хуудас, Үзүүлэн 1, ТӨМ 1-2.
Арга зүй: Мэдлэг бүтээх арга, үзүүлэн таниулах арга.
Хичээл төлөвлөлт:
· Сэдэл төрүүлэх, сэргээн санах – 2мин
· Асуудал дэвшүүлэх – 25мин
· Асуудал шийдвэрлэх – 7мин
· Баататгах – 3мин
· Дүгнэх – 2мин
· Гэрийн даалгавар – 1мин
Хичээлийн явц:
Хичээлийн элемент (40 минут)
|
Суралцах үйл ажиллагаа
|
+ Үнэлгээ
• Багшийн санал
! Анхаарах зүйл
|
Сэргээн санах
( 2-мин )
|
Өмнөх хичээлд давхарга ашиглан зураг зурсан тухай ярилцана.
Хүснэгтэн мэдээлэл гэж юуг хэлэх вэ? Хүснэгтэн мэдээлэл үүсгэхийн давуу тал тухай сурагчдаас асууж ярилцана.
| |
Асуудал дэвшүүлэх ( 25 -мин)
|
Багш Сурах бичгийн 45-р хуудсанд байгаа жишээ хүснэгтийг сурагчдаар хийлгэнэ.
Багш 2 ба түүнээс их идэвхитэй байгаа хэд хэдэн нүд нэгтгэх команд, баганын өргөнд тохируулан техстийг багтаах команд, хүснэгтйиг хүрээлэх команд зэргийг сурагчдад тайлбарлаж хийж өгнө.
|
! Гарагуудын зурагт үзүүлэнг бэлтгэсэн байна.
! Дасгал 1-2г уридчилан бэлтгэсэн байна.
• Аль болох олон сурагчдыг хамруулж ярилцана.
! Ойлгохгүй байгаа сурагчдад тайлбар өгнө.
|
Асуудал шийдвэрлэх
(7-мин)
|
Ажлын хуудас бөглөнө.
Даалгаврыг аль болох сурагчдаар өөрсдөөр нь хийлгэж, тайлбарлуулах, дүгнүүлэх хамтран суралцах үйл ажиллагааны зарчмыг баримталж ажиллана.
|
! Ажлын хуудсыг хүүхдийн тоогоор бэлтгэнэ.
+ Зөв гүйцэтгэсэн эсхэд үнэлгээ өгнө.
|
Бататгах (3)
|
Хүснэгт хийхэд юу юу анхаарах талаар мөн ямар командууд ашиглан хүснэгт хийсэн талаар, командуудын үүрэгийн талаар ярилцана.
| |
Дүгнэх (2)
|
Өөрийн үнэлгээний хуудсыг ажиллана.
Ойлгоогүй шалтгааныг тодруулж зааварчилгаа өгнө.
|
! Өөрийн үнэлгээний хуудас бэлтгэсэн байна.
+ Сурагчид өөрөө өөрийгөө үнэлнэ.
|
Гэрийн даалгавар 1
|
1. Сурах бичгийн хуудас 46-д байгаа Өгөгдлийн төрлүүд гэсэн хүснэгтийг дэвтэртээ хийж ирэх.
2. Ангийг 3н багт хувааж дараах даалгаврыг дугаарын дагуу өгнө.
- Цаг агаарын мэдээ
- Валютын ханшын мэдээ/Доллар, Евро/
- Цахилгааны тоолуурын заалт өдөр өдрөөр нь бичиж ирэх.
| |
Ажлын хуудас. 1.1 Анги, бүлэг: ....... Сурагчийн нэр: .........................
№
|
Tools – Хэрэглүүр
|
Үүрэг зориулалт
|
1
|
File – New
| |
2
|
Home – Merge & Center
| |
3
|
Home – Wrap Text
| |
4
|
Home – Merge & Center-Unmerge Cells
| |
5
|
Home – Border-All Border
| |
6
|
File- Save
|
Өөрийн үнэлгээний хуудас. Сурагчийн нэр:....................................
№
|
Шалгуур
|
Үйлдэл гүйцэтгэх чадамж
|
Хийж чадаагүй шалтгаан
| ||
Сайн хийсэн
|
Дунд зэрэг
|
Чадаагүй
| |||
1
|
Хүснэгт нэгтгэх
| ||||
2
|
Хүснэгт задлах
| ||||
3
|
Текстийг баганын өргөнд тохируулан олон эгнээгээр бичих.
| ||||
4
|
Хүснэгт хүрээлэх
| ||||
No comments:
Post a Comment