Батлав. Сургалтын менежер /Ж.Байгалмаа/
Ээлжит хичээлийн хөтөлбөр 2
Хугацаа: 40 мин
Сэдэв: Нүдэнд оруулсан өгөгдөлд тооцоолол хийх
Хамрах хүрээ: 9-р анги
Суралцахуйн үйл: Хүснэгтэнд мэдээлэл оруулах, нүдэн дэхь өгөгдөлд тооцоолол хийх, томъёо оруулах.
Эзэмших мэдлэг, чадвар:
· Хүснэгтэнд өгөгдөл оруулах.
· Өгөгдсөн мэдээлэлд боловсруулалт хийх.
· Математик үйлдлүүдийг туршиж үзэх.
· Томъёо оруулж тооцлол хийх,
· Өөрийгөө үнэлэх.
Түлхүүр үг: өгөгдсөн мэдээлэл, тооцоолол хийх, томъёо оруулах.
Хэрэглэгдэхүүн : Компьютер, преоктер, үзүүлэн, Слайд 1- 14
Арга зүй: Мэдлэг бүтээх арга, үзүүлэн таниулах арга.
Хичээл төлөвлөлт:
· Сэдэл төрүүлэх, сэргээн санах – 2мин
· Асуудал дэвшүүлэх – 25мин
· Асуудал шийдвэрлэх – 7мин
· Баататгах – 3мин
· Дүгнэх – 2мин
· Гэрийн даалгавар – 1мин
Хичээлийн явц:
Хичээлийн элемент (40 минут)
|
Суралцах үйл ажиллагаа
Б: Багшийн үйл ажиллагаа
С: Сурагчийн үйл ажиллагаа
|
+ Үнэлгээ
• Багшийн санал
! Анхаарах зүйл
|
Сэргээн санах
( 2-мин )
|
Б: Сурагчидтай мэндэлнэ, Ирц авна.
С: Багштай мэндэлнэ, Ирц өгнө.
Б: Өмнөх хичээлд юуны тухай үзсэн юу чаддаг болсон вэ?
Б: Хүснэгтэнд мэдээлэл оруулсан мэдээлэлд ямар үйлдлүүдийг хийж болох вэ?
С: Хүснэгтэн дэхь тоонуудын нийлбэр, ялгаврыг олох .
С: Дундаж олох. Хамгийн их тоог олох
| |
Асуудал дэвшүүлэх ( 25 -мин)
|
Б: Хүснэгтэнд томъёо оруулахад мөрдөх дүрэм:
MS Excel програмд томьёо ашиглан хүснэгтэд байгаа тоон мэдээллүүд дээр тооцоо хийж болно. Томьёо бичихийн өмнө “=” тэмдэг тавина.
С: Хүснэгтэнд тооцооло хийхэд юу юуг анхаарах ёстойг бичиж тэмдэглэнэ.
Б: Математик үйлдлүүдийг туршиж үзэцгээе.
|
! Слайд 1-4г урьдчилан бэлтгэсэн байна.
• Аль болох олон сурагчдыг хамруулж ярилцана.
! Ойлгохгүй байгаа сурагчдад тайлбар өгнө.
|
Асуудал шийдвэрлэх
(7-мин)
|
Ажлын хуудас бөглөнө.
Даалгаврыг аль болох сурагчдаар өөрсдөөр нь хийлгэж, тайлбарлуулах, дүгнүүлэх хамтран суралцах үйл ажиллагааны зарчмыг баримталж ажиллана.
|
! Ажлын хуудсыг хүүхдийн тоогоор бэлтгэнэ.
+ Зөв гүйцэтгэсэн эсхэд үнэлгээ өгнө.
|
Бататгах (3)
|
Хүснэгт хийхэд юу юу анхаарах талаар мөн ямар командууд ашиглан хүснэгт хийсэн талаар, командуудын үүрэгийн талаар ярилцана.
| |
Дүгнэх (2)
|
Өөрийн үнэлгээний хуудсыг ажиллана.
Ойлгоогүй шалтгааныг тодруулж зааварчилгаа өгнө.
|
! Өөрийн үнэлгээний хуудас бэлтгэсэн байна.
+ Сурагчид өөрөө өөрийгөө үнэлнэ.
|
Гэрийн даалгавар 1
|
1. Сурах бичгийн хуудас 46-д байгаа Өгөгдлийн төрлүүд гэсэн хүснэгтийг дэвтэртээ хийж ирэх.
2. Ангийг 3н багт хувааж дараах даалгаврыг дугаарын дагуу өгнө.
- Цаг агаарын мэдээ
- Валютын ханшын мэдээ/Доллар, Евро/
- Цахилгааны тоолуурын заалт өдөр өдрөөр нь бичиж ирэх.
| |
Ажлын хуудас. Анги, бүлэг: ....... Сурагчийн нэр: .........................
№
|
Tools – Хэрэглүүр
|
Үүрэг зориулалт
|
1
|
File – New
| |
2
|
Home – Merge & Center
| |
3
|
Home – Wrap Text
| |
4
|
Home – Merge & Center-Unmerge Cells
| |
5
|
Home – Border-All Border
| |
6
|
File- Save
|
No comments:
Post a Comment